60 тэрбумын гэгдэх хэргийг ЦЕГ, АТГ, ТЕГ-аас томилсон, хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга Х.Энхжаргалтай хоёр удаа уулзан, энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг яаравчлуулах үүрэг өгсөн юм.
Энэ хэрэгтэй холбогдуулан нийт 1400 төрийн албан хаагчаас тайлбар авсны дотор УИХ-ын дарга М.Энхболд ч багтжээ.
Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн өмнөх 60 минутын хугацаатай бичлэгийг цахим сүлжээнд байршуулсан юм. Гэтэл энэ нь нийт 162 минут үргэлжилсэн яриа байжээ. Үүнээс гадна 40 болон 5 минутын дахин хоёр бичлэгийг шинжилж байгаагаа АТГ-аас өнөөдөр мэдээллээ.