Энэтхэгт гахайн томуу эрчимтэй тархаж энэ сард 1094 хүн нас баржээ

Энэтхэгт гахайн томуу эрчимтэй тархаж энэ сард 1094 хүн нас баржээ


7 жил

Энэтхэг улсад гахайн томуу өвчний улмаас энэ сард л гэхэд 1094 хүн нас баржээ. Өнгөрсөн 3 сарын хугацаанд 342 хүн уг өвчний улмаас амиа алдсан бөгөөд улсын хэмжээнд уг өвчний 22 186 тохиолдолд бүртгэгдээд байгаа аж.

Энэтхэгийн баруун муж Махараштра уг өвчинд хамгийн их өртөөд байгаа бол хөрш Гужарата мужид 297 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.
2009-2010 онд Энэтхэгт уг өвчний тархалт дээд цэгтээ хүрч 50 мянган хүн халдвар авч 2700 гаруй

2016 онд 1900, 2017 онд 265, уг өвчнөөр өвчлөгсдийн тоо 1786 болж харьцангуй багасч байсан ч энэ жилээс халдвар авч, нас барагсдийн тоо өсөх хандлагатай болжээ.

Гахайн томуу гэдэг нь гахайн халдвар өндөртэй, амьсгалын замын өвчин бөгөөд гахайн томуугийн А вирүсээр үүсгэгддэг. Халдвартай гахайнаас хүнд халдварладаг өвчин юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү