Хэдхэн жилийн өмнө Монгол Улсын нийт хүн амын 68 хувийг залуучууд эзэлдэг гэж мэдээлж байсан. Харин одоо нийт хүн амын 42.2 хувийг 15-39 насны залуучууд эзэлж байна. Залуучуудын тоог насны ялгамжтай харуулбал:
Насны бүлэг |
2014 |
2015 |
2016 |
Бүгд |
2,995,949 |
3,057,778 |
3,119,935 |
15-19 |
244,337 |
239,910 |
236,400 |
20-24 |
278,214 |
267,844 |
255,144 |
25-29 |
305,778 |
313,709 |
314,540 |
30-34 |
257,858 |
263,538 |
273,997 |
35-39 |
233,392 |
232,634 |
236622 |
Залуучууд олон байхын хэрээр улс орны хөгжил илүү хурдан, эрчтэй байдаг. Тэд ертөнцийг шинэ содон өнгөөр харж, урагшлах хүч болдог билээ. Энэ жилийн залуучуудын жилийн уриа “Эерэг амьдарцгаая”. Энэ хүрээнд Монголын залуучуудын эвслээс 'Залуучуудын иргэний нийгмийн гуравдугаар чуулган'-ыг Улаанбаатар чуулгын байранд 09.00-18.00 цагийн хооронд зохион байгуулж байна.