Санхүүгийн Зохицуулах Хорооноос бүсчилсэн сургалтууд зохион байгуулна

Санхүүгийн Зохицуулах Хорооноос бүсчилсэн сургалтууд зохион байгуулна


7 жил

Санхүүгийн Зохицуулах Хорооноос Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дын удирдах ажилтан, нягтлан бодогч нарт зориулсан бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Сургалтын агуулгыг хоршоодын удирдлагыг чадавхижуулах болон олон улсын туршлагыг таниулахад чиглүүлж буй бөгөөд Баруун бүсийн сургалт өнгөрөгч 5, 6 дугаар сард Архангай, Завхан аймгуудад амжилттай зохион байгуулагдсан.

Ээлжит сургалт энэ есдүгээр сарын 05, 06-нд Хэнтий аймгийн төвд буюу Хэрлэн суманд болох гэж байна. Зүүн бүсийн тус сургалтад Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын нийт 13 ХЗХ хамрагдах юм. Мөн есдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Хойд бүсийн сургалт Орхон аймагт болно. Баян-Өндөр суманд болох тус сургалтад Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 16 ХЗХ хамрагдана.

10 дугаар сард Баян-Өлгий аймгийн болон Улаанбаатар хотын сургалтууд болох юм. 03, 04-ний өдрүүдэд болох Баян-Өлгийн сургалтад тус аймагт үйл ажиллагаа явуулдаг 12 ХЗХ хамрагдах бол нийслэлд 09-14-нд буюу зургаан хоног үргэлжлэх сургалтад Улаанбаатар хот болон Төв аймагт ажилладаг 193 ХЗХ хамрагдана.

Цуврал сургалтыг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих" төслийн хүрээнд зохион байгуулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү