ЭМЯ , Монголын Нярайн тандалт шинжилгээний нийгэмлэгтэй хамтран Олон улсын нярайн скрининг шинжилгээний нийгэмлэгийн Ази Номхон далайн бүсийн 10-р чуулганыг зохион байгуулж байна. Энэ удаагийн хурлыг Монгол ба ази номхон далайн орнуудад нярайн скрининг шижилгээг өргөжүүлэн хөгжүүлэх нь сэдвийн дор зохион байгуулж байна.
Хурлыг нээж эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн үгэндээ: Эрүүл мэндийн яам нялхсын эндэгдлийн бууруулах, хүүхэд насны хүн амын амьдралын чанарыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх бодлогынхоо хүрээнд энэхүү хөтөлбөрийг анхнаас нь дэмжиж ирсэн бөгөөд цаашдаа ч үйл ажиллагааг тогтвортой явуулах талаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт оруулж, шат дараалсан арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөөд байна. Цаашид үндэсний хэмжээнд төрсөн нярай бүрийг скрининг шинжилгээнд тогтвортой хамруулах тогтолцоог бүрдүүлж ажлыг хэрэгжүүлэх гэдгээ илэрхийллээ.
Олон улсын нярайн скрининг шинжилгээний нийгэмлэгийн Ази Номхон далабн бүсийн 10-р чуулган 8 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжилнэ.