Аугаа барилгууд: Пантеон


7 жил

   Ромын эринээс хамгийн сайнаараа үлдсэн сүм болбоос Ром хот дахь Пантеон бөлгөө. Эл сүм нүсэр том үүдний баганат асар, аварга том бөмбөгөр дээвэр гэж тооцогдсон хэвээр байна. пантеоныг өмнө нь түүмэрт өртөн сүйдсэн сүмийн буурин дээр байгуулжээ. Түүхчид үүнийг манай эрний 117-138 оны хооронд төр барьж байсан эзэн хаан Адриан болон түүний архитектуруудын бүтээл гэж үздэг. Гэсэн ч сүүл үеийн археологийн судалгаанууд үүнийг барихад ашигласан тоосгонуудыг илүү өмнөх үеийн гэж тогтоогоод байгаа тул үүнийг эзэн хаан Траяаны (98-117он)үед эхлүүлээд Адрианы үед дууссан бололтой гэж таамаглаж байна.

   Ромын ихэнх сүм дөрвөлжин хэлбэртэй бөгөөд багануудаар хүрээлэгдсэн байдаг нь герегчүүдийн барьсан Парфенонтой төстэй. Гэвч Пантеон огт өөр. Үүдний баганат асар нь цаашаа тэгш өнцөгт үүдний танхим руу хөтлөх агаад түүний цаана ротунда (дугариг танхим) бий. Үүнийг маш төгс харьцаатай хийснээс диаметр, өндөр хоёр нь яг  тэнцүү 43,4 метр буюу ромчуудынхаар 150 тохой. Яагаад ийм ер бусын загвартай байр барих болсон нь тодорхойгү ч бөмбөгөр хэлбэр нь эв нэгдлийг бэлгэдсэн байж болох юм. Тэгээд ч Пантеоныг бүх бурхан зориулан байгуулсан билээ.

Парфенонтой төстэй. Гэвч Пантеон огт өөр

    Содон хэлбэр дүрстэй ба гайхалтай амжилттай гүйцэтгэсэн бөмбөгөр дээвэртэй Пантеон санаанд оромгүй сайн хадгалагдаж үлджээ. Христийн эриний үед уг барилга сүм болон хувирсны үр дүнд гайгүй сайн арчлагдаж байжээ. Тухайлбал дотоод заслын гантиг өнгөлгөөнүүд Ромын бусад барилгуудынх шиг тоногдоогүй ажээ. Пантеон ийнхүү оршин үлдэхийнхээ хамт сонгодог үүдний асартай бөмбөгөр дээвэр бүхий өөр олон барилга барихад нөлөөлсөн юм.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү