Ромын хамгийн алдартай зугаа цэнгэл нь хүмүүс бие биентэйгээ юмуу арслан бар зэрэг зэрлэг амьтантай үхтлээ тулалддаг мэсчин боолуудын тулалдаан байлаа. Тэдгээр тулааныг мурийн тойрсон, эгнэсэн, үй олон давхар суудал бүхий задгай театрт (амфитеатрт) зохион байгуулдаг агаад голын талбайг арена гэж нэрлэдэг нь тулалдагчдын цусыг шингээх зорилгоор асгасан элсний нэр байжээ. Ийм задгай театруудын хамгийн том нь Ромын Колизей бөгөөд Виспасиан хааны үед (МЭӨ 69-79) барьж эхлэн, түүний хүү Титус хааны үед (79-81) барьж дуусчээ.
Колизей хэмээх нэр нь ойрхон орших эзэн хаан нероны (colosal) буюу асар нүсэр баримлаас үүдэлтэй байж болох. Эсвэл угаасаа 55000 хүн багтах чадалтай 188х1566 м хэмжээтэй зууван хэлбэртэй асар нүсэр байгууламж болоод ч ийм нэртэй болсон байж болох юм. Гаднаас нь харвал амтеатр нь гурван давхар аркалсан цулгуй ханатай ажээ. Хамгийн доод талын нуман үүдээр дотогш орвол шат, хонгилууд угтах агаад тэдгээрийн дээд талд театрын чулуун суудлууд байрладаг юм. Уг барилгыг асар олон хүн гарч орж болохуйцаар, суусны дараа талбайд болж буй явдалыг саадгүй үзэх боломжтойгоор загварчилжээ.
Колизейг барих нь үнэхээр нүсэр ажил байсан юм. Хануудыг өрөхийн тулд 10000 шоо метр травертин чулуу хэрэг болсны дээр барилгачид цутгамал хануудад зориулж асар их бетон цутгаснаас гадна зарим нууц хананд тоосго, бөсөл хэрэглэсэн юм. Хэдийгээр гадна хана болон аренагийн доорх хонгилуудын хагас нь бүтэн үлдсэн ч тэдгээр нь энэхүү аугаа нүсэр барилгын цар хэмжээ, түүнийг бүтээхэд шаардагдсан инженерчлэлийн суу билгийг хангалттай гэрчилж чавах юм.