Европын сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгчтэй уулзлаа

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгчтэй уулзлаа


7 жил

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Европийн сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Ирина Кравченкотой өнөөдөр уулзлаа.

Уулзалтад НЗДТГ-ын Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал нөгөө талаас ЕСБХБ-ны Монгол дахь дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко, ЕСБХБ-ны Монгол дахь дэд бүтэц хариуцсан тэргүүлэх  банкир Антон Дан-Чин-Ю болон бусад албаныхан байлцав. Тэд “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн талаар ярилсанаас гадна, хотын нийтийн тээврийг шинэчлэхэд нэн тэргүүнд хэрэгцээтэй төлөвлөгөөг тодорхойлох зорилгоор бэлдсэн төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийн үр дүнг хуваалцаж, ЕСБХБ хотын нэн тэргүүний хэрэгцээг санхүүжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ЕСБХБ-тай хамтарч хэрэгжүүлэх төслийг яаравчлуулж, зарим төслийн судалгаатай дахин танилцахаа онцолж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү