Малчдын нийгмийн даатгалын хамралт нэмэгджээ

Малчдын нийгмийн даатгалын хамралт нэмэгджээ


7 жил

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын Үндэсний Олон Нийтийн Радиотой хамтран малчдыг нийгмийн даатгалд хамруулах, нийгмийн баталгааг нь хангах зорилгоор “Нийгмийн даатгал Малчин таны төлөө” уралдааныг зарлан зохион байгуулж байна.

Төв, орон нутгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд Хэлтсийн дарга, сум, багийн Засаг дарга, сумын байцаагчийн гурвалсан гэрээ байгуулан ажилласнаар малчдыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах, сургалт сурталчилгаа хамтран зохион байгуулах, нийгмийн даатгалд даатгуулахын ач холбогдлын талаар мэдээллээр ханган ажиллаж байна.

Уралдааны үр дүнг эхний хагас жилийн байдлаар дүгнэхэд нийгмийн даатгалд 32.9 мянган малчин хамрагдсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.0 хувиар нэмэгдсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү