Эмч мэргэжилтнүүдийг багаар сургаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинэ техник, технологийг нэвтрүүлэн, Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний тоог цөөрүүлж тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Япон улсад эрдмийн зэрэг цол хамгаалсан, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан эрдэмтэд, эмч мэргэжилтнүүдтэй уулзаж санал, солилцлоо.
Тус уулзалтад УНТЭ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, УГТЭ, ХСҮТ-ийн 10 гаруй эмч нар оролцож технологийн дэвшлийг тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн туршлагын талаар ярилцлаа. Мөн эмч мэргэжилтнүүд өөрийн оронд нэвтрүүлж болох технологийн талаар төсөл бичиж Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхээр тохиролцлоо.