- Сагсан бөмбөгийн тэмцээнд танай баг хожив. Ялалтаа тэмдэглэхдээ:
А. Багийнхныгаа пиццагаар дайлна.
Б.захиалга өгөхдөө хүн бүрээс тооцоог урьдчилж авна. Ингэснээр тооцоо дутна гэсэн айдасгүй амар байх болно.
В. Шангри-Ла зочид буудалд өрөө захиална. Оргилуун дарсаар байлдахад бид бэлэн шүү.
- Ажлын өглөө эхлэж байхад санамсаргүй байдлаар урчихав.
А. Хүмүүсээс утас зүү асууна. Гэртээ харьж өмдөө солихоос л дээр шүү дээ.
Б. Худалдан авсан мөнгөө эргүүлж авах хүртлээ дэлгүүрийн нэрийг оруулсан ууртай пост бичнэ.
В. Өмдөө бариад оёдолчин руугаа яаран гүйнэ.
- Ээжтэй бэлэг авахаар ахтайгаа дэлгүүр явах болов. Чиний шийдвэр.
А. KFC-д үнэгүй хооллох бэлгийн карт бэлэглэнэ.
Б. YSL-ийн хэтэвчийг ээждээ бэлэглэх бөгөөд ах онлайн банкаар мөнгө шилжүүлэх ёстой.
В. Жижиг оврын суудлын машин. Жолоо нь Swarovski шигтгээтэй бол үнэхээр тансаг. #Ээжийн_унааг_гоёх
- Задгай шоунд явахаар бэлдэж байтал усан бороо шаагив. Тэр үед чи:
А. Хувцсаа тайлаад унтахаар хэвтэнэ.
Б. Шоуг зохион байгуулагчид руу утсадаж, “Усан бороог тоох хэрэггүй” гэж хэлнэ.
В. Монголд задгай шоу үнэхээр утгагүй болдог. Гадаадад хэрхэн тансаг шоудаж болохыг хүмүүст харуулахаар онгоцны билет захиална.
- Гэрийн ариун цэврийн цаас дуусчихлаа. Хэн худалдаж авах вэ?
А. Хэн ч авахгүй. Ажилаасаа хулгайлж авчирна.
Б. Өрөө түрээслэгчийн авах цаг болсон. Өмнөх удаа би худалдаж авсан учраас түүний ээлж болсныг зарлана.
В. Ариун цэврийн цаас уу? Бурхан минь, би эндээс 00-ийн цаас худалдаж авдаггүй шүү дээ.
Ихэнх нь А бол ЗООС ХУМСЛАГЧ
Чи доллар бүрийг хайрлаж, ширхэг ч зоос үрдэггүй нарийн тооцоотой байх нь сайн ч хүмүүсийг галзууруулж мэднэ. Өдөр бүр биш ч сард хоёр удаа зугаа цэнгэлд мөнгө төлдөг байх хэрэгтэй. Зугаа цэнгэлийн мөнгө гэж цуглуулсан ч болно шүү дээ. Урсгал зардлын ялгааг анзааралгүйгээр санхүүгээ зоргоор нь тавих цаг болсон.
Ихэнх нь Б бол УХААЛАГ ЗАРЦУУЛАГЧ
Чи мөнгөө хаана хадгналж, юунд зарцуулахаа мэддэг ч гарын үсэгтэй зарлагын баримт чамайг зовоодог. Найзууддаа цаг үргэлж мөнгө зээлүүлэх нь чамд анд нөхөр гэхээсээ илүү банк шиг санагддаг. Харамч бүсгүй шиг сэтгэгдэл төрүүлэхгүйг хичээж хязгаарыг тэдэнд тогтоо.
Ихэнх нь В бол ҮРЭЛГЭН
Оргилуун дарсны амтыг чи хэлж чадах уу? Дансан дахь мөнгөө хайрлах хэрэгтэй үед ч чи оргилуун дарсаар өөрийгөө урамшуулдаг. Элбэг хангалуун хатан хаан шиг аяглах нь жинхэнэ амьдрал биш шүү дээ. Мөнгөө юунд үрж байгаагаа мэдэхийг хичээ. Онгироход хамгийн чухал хэдэн зүйлээ сонгоод бусдыг нь буцаа.