Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 20. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 29. Адъяа гараг. Найралт эх одтой,Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 5 цаг 58 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Гэр бүлийн харьцаанд итгэлгүй байдал муу үр дагавар авч ирнэ. Та болж өгвөл гэр бүлтэйгээ цаг зав гаргаад салхинд гаргаарай. Амжилттай, эрүүл байх үндэс нь дотны хүмүүсийн тусламж, төрөл төрөгсдийн хайр энэрлийн оролцоо юм. Хүмүүсийг байгаагаар нь хүлээж авч сур.
ҮХЭР (4/20-5/20)
Сексийн харьцаа таны байдалд их нөлөөлнө. Хайр дурлалын асуудал амжилттай байна. Таны дотны найз нь тус болно. Сэтгэл санаагаа өөдрөг байлга. Өнгөрсөн үетэй холбоотой олон асуудал үүснэ. Үдээс хойш ойр дотнынхондоо хариуцлагатай ханд. Тэднийг чин сэтгэлээсээ дайл.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Энэ өдөр түгшүүртэй, зөрчилдөөнтэй, хувийн болон олон нийтийн амьдралд сэтгэл дундуур байх бололтой. Танихгүй шахам хүмүүст нууцаа итгэж бүү ярь. Хамгийн сайн амралт бол цэвэр агаарт зугаалах, биеийн хүчний ажил эрхлэх юм.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Таны дотоод хүч сэргэнэ. Зугаатай аялалд явж хүнтэй танилцана. Энэ бүхнээс танд сайхан дурсамж үлдэх болно. Материаллаг асуудлаа шийдэх, тав тухтай орчинг бүрдүүлэхэд тохиромжтой өдөр. Хүүхдүүдтэйгээ ширүүн харьцаад хэрэггүй. Үүнээс болж гэр бүлийн амгалан байдал алдагдана.
АРСЛАН (7/23-8/22)
Та сэтгэлийн дотоод тогтворгүй байдал, сэтгэл санаагаа ойлгож чадахгүй байгаагаас архи хэтрүүлэн хэрэглэх магадлалтай. Хийж байгаа үйлдлүүдийнхээ шалтгааныг дүгнээд үзэгтүн. Та алдаанаасаа суралцахын оронд амьдралынхаа бэрхшээлүүдийг аясаар нь хүлээж авна. Тиймээс ч сул талуудаа өөгшүүлдэг, засах гэдэггүй байж болох талтай.
ОХИН (8/23-9/22)
Энэ амралтын өдөр гэр орны асуудлаар хөөцөлдөх нь танд таашаал өгөхгүй. Ихэнх хүмүүсд өргөн уудам орон зай, шинэ сэдэл сэтгэгдэл үгүйлэгдэж байна. Үүний төлөө та ертөнцийн хязгаар хүрэхэд ч бэлэн байна. Дотны хүмүүсийн чинь хэн нэгэн нь таны энэ бодлыг үл тоомсорлож байвч түүнийг бүү тоо.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Та өнөөдөр гялалзах хэрэгтэй. Та өнөөдөр зүрх сэтгэлийнхээ түлхүүрийг ч олж магад. Өнөөдөр та эв найртай, гэр тохилог, дулаан уур амьсгалтай байна ажлаа хялбархан амжуулж чадна. Ус хангамж, бохирын шугамд гэмтэл гарсан ч таны өөдрөг сэтгэлийг унтрааж чадахгүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Эцэг эх, дотны танилууд, хөршөөсөө тусламж авч магадгүй. Тэд таныг санаагаа амьдралд хэрэгжүүлэхэд туслах болно. Ахуйн аахар шаахар зүйлсийг гэрийнхэн, эцэг эхдээ авч өг. Гэхдээ гэнэтийн бодлогогүй томоохон зарлага бүү гарга.Найз нөхдөдөө захирангуй бүү ханд.
НУМ (11/22-12/21)
Хардалт хийгээд төрөл садны үгнээс таагүй харилцаа үүсч хэрүүл маргаан гарч болзошгүй. Ойр дотны хүмүүсийнхээ тэвчээрийг бүү бар. Амьсгалын эрхтэн, уушгины өвчин хөдөлж магадгүй. Биеийн тамирын дасгал хийх, олонтой харьцах, идэвхтэй ажиллаж зугаацахад таатай өдөр.
МАТАР (12/22-1/19)
Гэр орны асуудлууд танд төвөг удах магадлалтай. Нүүх засвар хийх санаа төрнө. Ажил гэр орон сэтгэл санаагаа тайван, эмх цэгцтэй байлга. Дутуу дулимаг алхамаас болж ажил төрлөө үр дүнгүй болгохгүйн тулд ажлаа эртнээс төлөвлө. Орчин тойрныхонтойгоо зөрчилдсөнөөр багагүй бухимдана.
ХУМХ (1/20-2/18)
Ашиг орлого олоход туйлын таатай өдөр. Таны сониуч зан, хүчтэй сэтгэн бодох, задлан шинжилгээ хийх чадвар ажил хэргээ урагшлуулахад үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэнэ. Танд одоо хүрсэн байр суурь хураасан хөрөнгөө барьж байх арга бодох хэрэгтэй байна. Таны юмыг урьдаас харах чадвар амжилтад хүргэнэ.
ЗАГАС (2/19-3/20)
Хэн нэгнийг эргүүлдэх явдалдаа ялалт байгуулж, зүрх сэтгэлийг нь эзэмдэнэ. Романтик сонирхол, дур хүсэл буурахаас сэргийлж гэр бүлийнхээ харьцааг хэвийн авч үлд. Халдварт ханиад тусах магадлалтай байна. Та шөнө дөлөөр ч сууж ажиллах шинжтэй байна. Санхүүгийн баримт бичгээ нягталж боловсруулахад онцгой анхаар.