Цэцэг бүхэн бэлгэдэл агуулдаг

Цэцэг бүхэн бэлгэдэл агуулдаг


7 жил

Цэцэг бүхэн өөрийн гэсэн бэлгэдлийг илэрхийлдэг. Тиймээс цэцэг гэдэг нэг талаар бэлэг боловч нөгөө талаар тухайн хүний сэтгэлийн илэрхийлэл болдог байна.

Улаан сарнай хайр дурлалын төдийгүй бүсгүй хүний гоо сайхны бэлгэдэл болдог. Харин ягаан сарнай сүр жавхлан, хээнцэр тансаг байдлын бэлгэдэл бол шар сарнай баяр баясгалан, нөхөрлөлийн бэлгэдэл билээ.  

Цэвэр ариун байдлыг илтгэдэг цагаан сарнай нэр алдар, хүндэтгэлийн бэлгэдэл болдог бөгөөд хуримыг бэлгэшээдэг учир сүйт бүсгүйн цэцэг болдог аж.

Сарнайнаас гадна бусад цэцгүүд ч өөрийн гэсэн бэлгэдлийг агуулдаг. Тухайлбал, бүсгүй хүнд гоодаль бэлэглэсэн эр хүн гоо сайхныг нь бишрэн шүтэж буйн илрэл.

Тиймээс та хайртай дотны хүмүүстээ цэцэг сонгох гэж байгаа бол бэлгэдлийг нь асууж сонголтоо хийгээрэй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү