Улаанбаатар хотод . өдөртөө 19-21 хэм дулаан байна.Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өглөө 05 цагт Улаанбаатарт 19 градус дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч байгаад өснө.
Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно, дуу цахилгаантай.
Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, говь болон зүүн аймгуудын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.