Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 19. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 27. Санчир гараг.Хэрцгий охин одтой, Зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Төмөр
Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн.
Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн...
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа учирна эсвэл хуримаа хийнэ. Олон гэр бүлд удахгүй мэндлэх шинэ хүний тухай яриа өрнөнө. Гэр бүлээрээ цуглах, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахад таатай.
ҮХЭР (4/20-5/20)
Гэр бүлийн зөрчил эерэг үр дүн авчирч магадгүй. Хэн юу хүсч байгааг мэдсэнээр та хямралаас гарах арга замыг олж чадна. Зөв шийдвэр гаргаснаар та өөрийн амьдралыг дээшлүүлнэ. Анхаарал болгоомж хэзээд илүүдэхгүй. Анхаарлаа ажилдаа хэт төвлөрүүлэх хэрэггүй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өв залгамжлах асуудал мөн холын хамаатнуудаа санаа тавихаас болж гэр оронд маргаан үүснэ. Хэрүүл маргааныг лавшруулахгүйн тулд хамаатнууд, дотны хүнийхээ үгийг сонс. Хайртай хүнтэйгээ ойлголцох, зарим үед буруугүй ч бууж өгөх хэрэгтэй болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Амьдралын эрч хүч, сэтгэл татах хүч, өөдрөг сэтгэл нэмэгдэнэ. Эрэгтэйчүүдийг гэнэтийн сайхан зүйл, таатай мэдээ, дотны хүний бэлэг хүлээж байна. Та бүсгүйчүүдийн анхаарлын төвд байх боловч зүрх сэтгэлийн асуудлаар хөөцөлдөхгүй байхыг од гаригс зөвлөж байна. Эмэгтэйчүүд бүтээлч тэмүүллээ дарах хэрэггүй.
АРСЛАН (7/23-8/22)
Од эрхэсийн тааламжгүй байрлалаас болж гэр бүл доторх харьцаа муудаж болно. Ойр дотны хүмүүстэйгээ үл ойлголцох байдал үүсч мэднэ. Алдаа гаргахгүй байхын тул юу ч хийхгүй байсан нь дээр. Байдлыг тайван хар, сайн дүгнэ. Бүх зүйл танаас болсон ч байж мэднэ.
ОХИН (8/23-9/22)
Хөнгөмсөг үйлдлээс өөрийгөө татан авахад хүнд байна. Та хоёрын хэн нэгний санамсаргүй хэлсэн үг хэрүүл маргаанд хүргэж болзошгүй байна. Хэрвээ сексийн харьцаанд ямар нэг асуудал үүссэн бол бүү ай. Та ердөө л бага зэрэг ядарч өдөр тутмын санаа зовоосон зүйлсээсээ ангижирч чадаагүй байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Та амралтын өдрөө битгий ганцаардмал өнгөрүүлээрэй. Тогтвортой, найдвартай зүйлийг сонго. Энэ нь таны сонголтын хэмжүүр болог. Өөрийнхөө боловсролыг дээшлүүлэхэд таатай. Ном унш.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Дур зоргоороо наргих өдөр. Оргилуун дурлалын үе. Хүсэл зоригоороо хайртай хүмүүс юуг ч хийхэд бэлэн байна. Бүтээсэн зүйлээ зоргоороо бүү нураа. Олон хүн алдар нэртэй болж, дээдсийн хүрээлэл рүү тэмүүлж, бүхний өмнө нэр төрөө өсгөх гэж эрмэлзэнэ. Өөртөө итгэлтэй та эргэн тойрныхныгоо өөрийн зөв байсан гэдэгт итгүүлж чадна. Хүүхэд, настай хүмүүсийн дархлаа муудаж болзошгүй. Тавьсан зорилгодоо хүрэхэд таатай өдөр.
НУМ (11/22-12/21)
Энэ өдөр сонирхолтой ер бусын байж танд гайхамшигт дурсамжуудыг үлдээнэ. Гэртээ сууж ямар нэгэн юм өөрчлөхөөс айвал алдаа хийж олон зүйлсээс хоцорно. Хайрын харилцаагаа сайнаар үлдэхийн төлөө хичээж үнэнч байдлаа хадгална. Гэр бүлийн харилцаа их хүч ба цагийг авч болно.
МАТАР (12/22-1/19)
Гараг эрхсийн байдал биеийн байдлыг тань сайжруулж нарийн мэдрэмжтэй болно. Үүнийг ч та сүүлийн үед хүсэж байсан. Багш нар, улс төрчид, жүжигчид, сэтгүүлчдэд амжилт ирэх өдөр. Хурим, баяр наадам хийхэд таатай. Харилцаагаа өргөтгө. Шинэ танилуудтай бол.
ХУМХ (1/20-2/18)
Од эрхэсийн зүгээс таны байр суурь бат бөх эсэх мөн түрийвчний хэр зузааныг шалгана. Энэ өдрийг тайван өнгөрүүлбэл зүгээр байна. Эрүүл мэнддээ анхаар. Гадаад төрх болон орчин тойронтойгоо холбоотой ямар нэг туршилт сорилт бүү хий. Дэлгүүр хэсч арилжаа, наймаа бүү хий. Ихэнх нь маш ашиггүй болно.
ЗАГАС (2/19-3/20)
Өөр ордныхоо хүнтэй дотно танилцаж магадгүй. Энэ хайрын зууч нь танай хөрш эсвэл нэг ангийн хүн чинь байна. Шинэ мэдрэмжээ бүү эсэргүүц. Сарын сүүлч хүртэл хайр дурлал таны анхаарлын төвд байна. Энэ өдөр маргаан гарвал зохицуулах боломжгүй байж магадгүй.