Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр “Данзанравжаа” Олон улсын яруу найргийн наадмын нээлт боллоо.Дэлхийн 40 гаруй улсын 240 гаруй яруу найрагч хүрэлцэн ирсэн уг яруу найргийн наадмыг Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга С.Батболд нээж үг хэллээ.
“Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг наймдугаар сарын 16-22-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа нь энэ бөгөөд “Байгалийн оюун санаа ба Хүмүүний сэтгэлийн байгаль” хэмээх агуулгын дор Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал зэрэг цөөнгүй арга хэмжээ болно.