Рианнагийн зурагтай оймс худалдаанд гарчээ


7 жил

Өмнө нь хайртай дуучин, хөгжимчнийхөө зурагтай цамц, футболк өмсөх эсвэл тэдний зургийг хана дээрээ наах нь загварлаг харагддаг байсан бол одоо загварын ертөнц танд өөр, илүү загварлаг байх аргыг зөвлөж байна. Stance компани дуучин Рианнагийн зурагтай оймсыг худалдаан гаргажээ. 

Оймс нь хэд хэдэн цуглуулгаас бүрдэнэ. Тухайлбал, “Rihanna music video box” нэртэй оймсны цуглуулга нь түүний 2013 оны “Pour it up” болон 2016 оны “Work” дууны клипний шилдэг зурагтай оймс аж. 

Дараагийн цуглуулга нь “Met Gala 2015” болон “CFDA Fashion Awards 2014” шоуны үеэр авахуулсан Рианнагийн зурагтай оймс юм байна. 

Энэхүү оймс нь ойролцоогоор 100 мянга гаруй төгрөгийн үнэтэй ажээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү