Билэг танхай, этгээд зүйлсийг хийж шуугиулж байсан яруу найрагч Р.Эмүжинд төрсөн өдрийн мэнд. Тэрээр хүүхдийн ном зохиол, эротик шүлэг, роман гээд олон чиг хандалагаар бичдэг авъяаслаг нэгэн билээ. Казинод ажиллаж ном хэвлүүлэх мөнгөө олж байсан, 1998 онд нэгэн зочид буудалд 50 ам долларын такстай яруу найргийн үдэшлэг зохиож байсан гээд сүүхээтэй сэргэлэн бүсгүй билээ. Мөн сошиал хуудас идэвхитэй хөтлөгч.
Хоёр жилийн өмнө тэрээр насан хүрэгчдэд зориулсан "Хөх сарны явдал" романаа хэвлүүлэн борлуулалт ихтэй номны тоонд орж байсан юм.