“Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт хоёр өдөр болж өчигдөр өндөрлөлөө. Долоо дахь удаагийн наадамд Монгол Улсын 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-ны 13, нийт 78 тамирчид 14 жинд өрсөлдсөн юм. Сүүлийн өдөр хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болоход Монголын өсвөр үеийн тамирчид зургаан жинд аваргалсан. Хөвгүүдийн 42 кг-д Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин М.Мөнхтөгөлдөр, 50 кг-д Буриадын Владимир Ринчинов, 63 кг-д Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин О.Сүлдхүү, 100 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай, охидын 43 кг-д “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргал, 52 кг-д тус клубийн Б.Эрдэнэсувд, 60 кг-д БТСДуС-ийн Т.Оюун-Эрдэнэ нар жин тус бүртээ түрүүлсэн. Ийнхүү Монголын өсвөр тамирчид нутгийн дэвжээн дээрээ 14 жингийн 12-т аваргаллаа. Харин үлдсэн хоёр алтыг нь буриад хөвгүүд авч нутаг буцахаар болж байна.
ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН:
Хөвгүүдийн 42 кг: 1. Мандахын Мөнхтөгөлдөр 2. Энхбаярын Мөнхжин 3. Тайвангийн Цэндсайхан (бүгд Монгол), Булат Цыренжаров (ОХУ)
50 кг: 1. Владимир Ринчинов (ОХУ) 2. Пүрвээгийн Дашцэрэн 3. Даваанямын Төрбаяр, Энхчимэгийн Цогжаргал (бүгд Монгол)
63 кг: 1. Олонбаярын Сүлдхүү 2. Баярмөнхийн Мөнхдаваа 3. Жигмидсүрэнгийн Далайдорж (бүгд Монгол), Оюунчуглаа (БНХАУ)
100 кг: 1. Энхтүвшингийн Батмагнай (Монгол) 2. Хүрэлбаатар 3. Ма Венчиан (хоёул БНХАУ), Павел Иванов (ОХУ)
Охидын 43 кг: 1. Долгоржавын Отгонжаргал 2. Алтанцэцэгийн Отгонзаяа 3. Баатархүүгийн Хонгорзул, Түвшинжаргалын Энхжин (бүгд Монгол)
52 кг: 1. Бат-Эрдэнийн Эрдэнэсувд 2. Батцоожын Марал 3. Батчулууны Бямбажаргал, Мөнхбат Пүрэвтунгалаг (бүгд Монгол)
60 кг: 1. Тамирын Оюун-Эрдэнэ (Монгол) 2. Сүндарь 3. Лей Жин (хоёул БНХАУ), Батхуягийн Оюунгэрэл (Монгол)