Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан


7 жил

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 08 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.


2017 оны 08 дугаар сарын 18-наас 08 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 19-нд ихэнх нутгаар, 20-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 20-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 18-19-нд нутгийн зүүн хагаст өдөртөө хална.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү