2016 оны 12-р сарын 15-16 ны хооронд Оросын ерөнхийлөгч Владимр Путин Япон улсад айлчлах үеэр ерөнхий сайд Шинзо Абэтэй Хойд Куриллийн арлуудад эдийн засгийн хамтарсан үйл ажиллагаа явуулах нь энхийн гэрээ байгуулах чухам алхам болох талаар анх хэлэлцжээ.
үүнтэй холбоотой дараагийн хэлэлцүүлэг Москва хотод 8-р сарын 17-нд болно. 6-р сарын эхээр Японы засгийн газар, бизнесийн төлөөлөгчид арал дээр ирэн ямар хамтарсан үйл ажиллагаа явуулах талаар судалсан байна.
Дэлхийн 2-р дайнаас хойш Япон, Орос хоёр энхийн гэрээ байгуулаагүй билээ.