Монголд ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд МЭМАҮЭ-ийн холбооноос олон ажлуудыг зохион байгуулан хийж байгаагийн нэг томоохон ажил нь Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоотой хамтран “Бүх нийтийн эрүүл мэнд ба хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал өнөөдөр боллоо.
Хурлын нээлтэд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Төрийн үйлчилгээний ОУ-ын байгууллага (PSI)-ын Токио дахь төвийн захирал Хиро Аоба, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нар оролцож мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд:
- Төрийн үйлчилгээний Олон улсын байгууллага (PSI)
- Эрүүл мэндийн яам
- Эрүүл мэндийн хөгжлийн төв
- Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо
- Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо
- Аймгийн ҮЭ-ийн холбоо, орон нутгийн ЭМБ-уудын ҮЭ-ийн хороод
- Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль болон Дорноговь аймаг дахь салбар сурууль зэрэг байгууллага оролцож байна.
Тус хуралд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны нийслэл хот болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчид, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны харъяа эрүүл мэндийн болон төрийн албаны бусад гишүүн байгууллагуудын ҮЭ-ийн төлөөлөл нийт 80 орчим хүн оролцжээ. Энэ үеэр илтгэл хэлэлцүүлж, оролцогсдын сонирхсон асуултад хариулт өгсөн байна. Мөн тус бага хурлаас холбогдох баримт бичиг гаргажээ.