Зүүн аймгуудын ХХААХҮ-ийн салбарын мэргэжилтнүүд сургалтад хамрагдав

Зүүн аймгуудын ХХААХҮ-ийн салбарын мэргэжилтнүүд сургалтад хамрагдав


7 жил

Зүүн бүсийн ХХААГ, Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зөвлөгөөн Хэнтий аймгийн Баян-Адарга суманд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалт зөвлөгөөнд  Дорнод, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн 200 гаруй мэргэжилтнүүд оролцов. Сургалтын үйл ажиллагаанд  ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Дэд  сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ХШҮДАГ-ын дарга Д.Совд,  Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг болон бусад албаны төлөөлөл оролцож, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,  ХХААХҮЯ-ны бодлого, төсөл хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгч, аргазүйн зөвлөгөө, чиглэл өгч ажиллав.



Сургалт зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ. Тэрээр “Сургалт зөвлөгөөнийг зохион байгуулснаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон  ХХААХҮЯ-ны хэрэгжүүлэх ажлыг хэрхэн уялдаа холбоотой хэрэгжүүлэх, уулзалт ярилцлага хийж, аймгуудын мэргэжилтнүүдийн хоорондын уялдааг  сайжруулах  зэрэг чухал ач холбогдолтой.  Манай орны зүүн бүсийн аймгууд малын гоц халдварт өвчний голомтын онцгой онцгой бүс нутаг.  Иймд тухайн бүс нутагт ажиллаж байгаа хөдөө аж ахуйн салбарын анхан шатны мэрэгжилтнүүдийг чадавхжуулах сургалт зөвлөгөөнийг салбар яамнаас зохион байгууллаа. Сургалтаар салбар яамны бодлого чиг үүргийг таниулахаас гадна, мэргэжилтнүүд хоорондоо өөрсдийн туршлагаасаа солилцож байна” хэмээн онцлов.



Сургалт зөвлөгөөний үеэр зохион байгуулагдсан гол ажлын нэг нь малын гоц халдварт өвчний үед анхан, дунд шатанд ажиллаж байгаа мэргэжилтнүүд өвчлөл гарсан үед анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Үзүүлэх сургалтаар анхан дунд шатанд ажиллаж байгаа мэргэжилтнүүд хоорондоо туршлага солилцож, цаашид малын гоц халдварт өвчлөлийн үед хэрхэн анхан шатны тусламж үзүүлэх, өвчлөлийг эрүүл бүс рүү тараахгүй байхад ямар арга хэмжээ авах зэрэг олон талын мэдээлэл өгсөн, ач холбогдолтой сургалт боллоо.



Мөн Хэнтий аймгийн 18 сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт мотоцикл гардуулан өглөө. Энэ нь анхан шатанд ажиллаж буй мэргэжилтнүүд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын бодлого, бүс нутгийн хөгжлийн зорилт, үйл ажиллагааг орон нутагт амжилттай хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулах юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү