Кувэйтийн Ногоон шугам нийгэмлэгийн захирал Халед Ал Хажери “Кувэйтийн удирдлагууд ард иргэдэд Персийн буланд нефть асгасан талаар анхааруулаагүй гэж ашгийн бус байгууллагууд хэдэн өдрийн өмнө мэдээллэсэн ч засгийн газар нэмэлт мэдээлэл өгөхийг хориглоод байна” гэжээ.
Тэр нэмж “Хүмүүс мэдэх эрхтэй. Далайд асгарсан нефть загас, хүнсний бүтээгдэхүүнд нөлөөлж улмаар хүн амын эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй.” гэв.
Нефть асгарсан газар нь нутгийн оршин суугч амьдардаг газар, иргэдийн зуслангийн байртай ойрхон ч засгийн газар иргэдэд мэдээллэхээс зайлсхийжээ. Кувэйтийн байгаль орчин олон нийтийн газраас одоогоор мөрдөн байцаалт явагдаж байгаа гээд яг хаана асгарсныг хэлээгүй байна.
Хэр хэмжээний нефть асгарсан нь тодорхойгүй байна.