Хятад улсын хамгийн том нийгмийн сүлжээ сайт "Wechat" -тай холбогдон ажилладаг тус аппликэйшний тусламжтай хэрэглэгчид гэр бүл, найз нөхөдтэйгөө зураг хуваалцах боломжтой. Facebook хэт олон хүнд тарахаас сэргийлэн нутгийн компаниур дамжуулан гаргажээ.
Хятад улс 2009 оны 7-р сард Facebook-ыг хэрэглэхийг хориглосон. Түүнээс хойш Facebook-ын захирал Марк Зүкерберг олон нийтийн сүлжээ сайтыг тухайн оронд хэрэглэдэг болгохын тулд Хятадын засгийн газартай уулзалт хийжээ. Улмаар газар зүйн зарим хэсэгт Facebook-т холбогдож болох програм хангамж гаргахаар ажиллаж байна.
"Times" энэ үйлдлийг Facebook Хятад улсын 700 сая интернет хэрэглэгчийг өөрийн үйлчлүүлэгч болгохыг оролдож байна гэж дүгнэсэн байна. Харин Facebook энэ тухай " Бидний гол зорилго бол Хятад улсын бизнес эрхлэгчдийг манай сувгийг ашиглан Хятадаас гадна зах зээлтэй холбоход туслах юм" гэжээ.