Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Шюаньёуг хүлээн авч уулзаж, Монгол Хятадын Гадаад хэргийн яам хоорондын гурав дахь удаагийн уулзалт амжилттай болж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг илүү өргөн хүрээнд хэлэлцсэн нь хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болж байгааг тэмдэглэлээ.
Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчилж, Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцсон. Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон нь хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж үзэж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
Энэ үеэр ярьж тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгох, ард түмэнд үр ашгийг нь хүртээх нь айлчлалын үр дүн болох учраас яригдсан асуудлуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь бидний зорилт. Үүнд Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Шюаньёугийг дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Монголын талын ажлын хэсэг Бугат хотноо ажилласан. Одоо Бугатын ажлын хэсэг ойрын хугацаанд Монголд ирж, нөхцөл байдалтай танилцаад төслийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Мөн Замын-Үүд, Эрээн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал зэрэг боомтыг олон улсын статустай болгоход анхаарал хандуулахыг Хятадын талаас хүссэн. Энэ асуудлыг холбогдох газруудад уламжилж, шийдвэрлүүлэх чиглэлээр анхаарал хандуулахыг Ерөнхий сайд хүслээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Шюаньёу, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Ерөнхий сайдын айлчлалаар ярилцаж, тохиролцсон асуудлууд ажил хэрэг болох нь чухал. Эдгээр асуудлыг холбогдох байгууллага, хүмүүст уламжилж, анхаарч ажиллахаа хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайдыг хүлээн авч уулзлаа
9 жил /2017-08-11 01:05:20 GMT+8/
М.Энхцэцэг: Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулахаар 10 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл туслах нь яриаг маань тасалж, биед маань халдлаа
472
3 долоо хоног
Ц.Идэрбат: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан 58 малчин өрхөд 5.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгнө
1337
3 долоо хоног
Д.Ганбат: Баавгайд алим, мандарин тавьж өгөх мөнгө байдаг хэрнээ баавгайтай тэмцэх буу байхгүй
3127
1 сар
Т.Доржханд: Яамдууд тендер хийдгээ болино. Худалдан авалтын үнэлгээг AI-р шийдвэрлэдэг болно
3429
1 сар
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
3835
3 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
82380
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
75693
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд