Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамж буюу бидний мэддэгээр "Могул таун хотхон"-оос "Чингисийн өргөө" амралтын газар хүртэлх 2.05 км авто замд суурь, хучилтын ажлыг хийх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 23:00 цагаас 08 дугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах болсныг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлэв.
