Өнөөдрөөс эхлэн цахим бүртгэлийн системээр бүртгүүлэх боломжгүй хоёр настай хүүхдүүдийг бүх цэцэрлэг дээр нэгдсэн журмаар багш ажилтнууд цахимаар бүртгэж байна. Цахим бүртгэлийн сургалтыг төрийн өмчийн 217 цэцэрлэгийн эрхлэгч, багш нарт хийжээ.
Элсэлт авах тооноос давсан хүүхдүүдийн дунд тухайн цэцэрлэг дээр сонгон шалгаруулалт буюу сугалааг зохион байгуулна гэжээ. Тухайн цэцэрлэгт нийт бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй сонголтын аргаар 8-р сарын 25-нд 10:00 цагт авч эхлэнэ гэжээ. 8-р сарын 25-ны 10 цагт элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр санамсаргүй сонголтын аргаар онлайн сугалааг зохион байгуулна.
Бүртгэлд тэнцсэн, тэнцээгүй эсэхийг мессежээр явуулна гэжээ.