“Дорнын гоёл-2017″ үндэсний хувцас загварын уралдаан болж байна

“Дорнын гоёл-2017″ үндэсний хувцас загварын уралдаан болж байна


7 жил

Үндэсний баялаг бүтээгчдийг дэмжин олон нийтэд сурталчлан таниулах, чөлөөт уран бүтээлчдийг тодруулдаг “Дорнын гоёл-2017″ үндэсний хувцас загварын уралдаан өнөөдөр Чойбалсан хотод болж байна.

Тав дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уралдааны оролцогчид үндэсний хувцасны уламжлалт өв соёлыг хадгалан өвлүүлэх, үйлдвэр эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч, харилцан туршлага солилцдог уламжлалтай. Уралдаан үндэсний, гоёлын, өдөр тутмын хувцас загвар гэсэн төрлүүдээр явагдах бөгөөд Дорнод аймгийн төвөөс 10 гаруй загвар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Алтан-Эмээл, Амгаланбаатар хотоос загвар зохион бүтээгчид оролцож буй юм байна.

Энэ удаагийн уралдаан нь хувцас судлаачдын дунд “Эрдэм шинжилгээний бага хурал” явуулж байгаагаараа онцлогтой аж. Уралдааныг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн “Оёдолчдын холбоо” хамтран зохион байгуулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү