Өндгийг бусад хүнсний бүтээгдэхүүнтэй харьцуулахад биологийн өндөр идэвхитэй, өвөрмөц шинж чанартай. Өндөг нь шинэ амьд организмаас үүсдэг. Өндөг шар цагаан уураг, бүрхүүл, шар цагаан уураг, бүрхүүл, шохойлог гадаргуу, ус агуулдаг. Эдгээр нь уураг, өөх тос, нүүрс ус, амин дэмүүд, эрдэс бодис, фермент гормонуудаар баялаг. Энэ бодисууд нь нэг нь нөгөөтэйгөө тооны хувьд харилцан шүтэлцэх бие махбодын өсөлт хөгжилтийг хангаж байдаг.
Аминдэм
Өндөгний шар уураг тосонд уусдаг, цагаан уурганд усанд уусдаг витамин агуулагдана. Өндөгний шар нь аминдэм А-гийн эх булаг болох бөгөөд ойролцоогоор 0.2 мг, зуны улиралд 15мг % хүртэл нэмэгдэж ирдэг. Шар уурганд аминдэм К (0.2 мг%), аминдэм Е нв токоферол хэлбэрээр 20мг% хүртэл агуулагдана. Усанд агуулагддаг аминдэмээс тиамин, рибофлавин, никотиновая кислота, аскорбиновын хүчил-С агуулагдана.
Өндөгөөр дамжих халдвар
Шувууны өндөгөөр хүн халдвар дамждаг. Өндөгний хадгалж байгаа нөхцөлөөс хамаарч агаар, хөрс, усаар дамждаг халдвар үүсгэгэч нян өндөгний шохойлог харьсаар нэвтрэн орно. Ялангуяа B.proteus vulgaris, B.Coli communis, B.Subtilis, B.mesentericus нянгуудаар ихээхэн бохирлогддог байна.
Гэрийн эрүүл тахианы өндөг нь ариун байдаг. Харин усны шувууны өндгөнд гэдэсний хижиг өвчин үүсгэгч S.typhi murium ихээхэн байдаг учраас хэрэглэхийг хориглодог.