Д.Гантулгын хэргийн тухай юу гэж мэдээлэл өгөв?

Д.Гантулгын хэргийн тухай юу гэж мэдээлэл өгөв?


7 жил

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн тухай Ч.Саранзаяа ба хуульч М.Ичинноров нар өнөөдөр хэвлэлийн бага хурлаар мэдээлэл өглөө.

М.Ичинноров 7-р сарын 27-нд Авлигатай тэмцэх газарт өгсөн өргөдлийн дагуу 5 хоногийн дотор хариу гарсан гэжээ. Гэхдээ албан ёсоор тэдэнд ирээгүй ба дараах хоёр агуулгатай гэсэн байв.

"Нэгдүгээрт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болон УИХ-ын гишүүний хооронд авлигалын үйлдэл илрээгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Хоёрдугаарт эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй тул Нийслэлийн прокурор нь Сүхбаатар дүүргийн цагдаа руу эрүүгийн хэрэг үүсгэн шалгах мэдэгдэх хуудас явуулсан байна.”

М.Ичинноровын хэлсэнээр “тавхан хоногийн дотор” гэрчүүдийг байцаалгүй “хуулийн хугацаа тав хоног байдаг” гээд хаачихсан байна. Гэхдээ түүний онцолж буйгаар шаардлагатай бол сар, жилээр ч шалгаж болдог. Өөрөөр хэлбэл УИХ гишүүн холбогдсон хэрэг тул Авлигатай тэмцэх газар хаацайлж, авлигын шинжтэй үйлдэл гаргаж байна гэв.

Гэхдээ хэргийг цагдаад шилжүүлсэн нь бидэнд итгэл, найдлага төрүүлж байна гэжээ.

Харин Ч.Саранзаяа түүний зорилго мөнгө байсан бол Д.Гантулгыг сонгуулийн дараа тохиролцъё гэхэд нь өгөх юмыг нь дуугүй авж болох байсан гэдгээ илэрхийлжээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү