АН: Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг байхгүй болговол ард түмний өрийг чөлөөлөхөд хүндрэлтэй

АН: Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг байхгүй болговол ард түмний өрийг чөлөөлөхөд хүндрэлтэй


7 жил

Нэгдүгээрт, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзсэн байна.

Учир нь хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг шийдвэрлэхийн тулд УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, 2017 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай.Тиймээс энэ асуудлыг одоо төсөвт тодотгол хийхгүй бол 8, 9-р сарын хүүхдийн мөнгө олголтод тасалдал бий болно гэж харж байна

Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

Ардчилсан намын бүлэг дээрх хуульд өөрчлөлт хийхийг дэмждэг. Гэхдээ зөвлөлдөх уулзалт нэрийн дор хэдэн дарга цуглуулж, тэдний санал бодлыг сонсчихоод түүнийгээ ард түмнээс асуулаа гэж тайлбарлах нь буруу. Нэмээд, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг байхгүй болгохоор заасан нь Ардчилсан намаас Ерөнхийлөгчид даалгавар болгосон ард түмний өрийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхэд саад учруулах талтай гэж хэллээ.

Түүнчлэн, сумын Засаг даргыг иргэдээс сонгодог болох ёстой гэлээ.

Гуравдугаарт, улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангахад одооноос эхлээд анхаарах. Засгийн газар сандал суудлын хэрүүлээ зогсоож, ажилдаа орохыг санууллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү