Өршөөлийн хууль дахин батлагдаагүй

Өршөөлийн хууль дахин батлагдаагүй


7 жил

Зөрчлийн тухай хууль шинээр батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн үед цахим хуудсаар Зөрчлийн оноо дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан иргэдэд өршөөл үзүүлж эрхийг нь сэргээж байна гэсэн цуу яриа тарах болсон.

Уг цуу яриа ор үндэслэлгүй, Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар арга хэмжээ тооцуулсан иргэдийн зөрчил хүчингүй болоогүй бөгөөд Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журам”-ын дагуу үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү