Бүдүүн яндантай 13 тээврийн хэрэгслийг бүртгэлд авчээ

Бүдүүн яндантай 13 тээврийн хэрэгслийг бүртгэлд авчээ


7 жил

Иргэдээс "Сансрын аюулгүйн тойрог дээр шөнийн цагаар спорт машинтай хүмүүс ирж дрифт хийж, амгалан тайван байдал алдагдууж байна" гэсэн гомдлыг хүлээн авч, шөнийн ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт дээрх үйлдлийг таслан зогсоох, тогтмол хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллаа.

БЗД дэх Замын цагдаагийн хэлтсээс 2017 оны 8 дугаар сарын 1,2,3-ны өдрүүдэд дээрх чиглэлд хяналт шалгалт хийж бүдүүн яндантай 13 тээврийн хэрэгслийг бүртгэлд авч, оношлогооны төвд янданг хэмжүүлж, янданг стандартын дагуу болгон илэрсэн зөрчлийг арилгуулж, дахин ийм төрлийн зөрчил гаргахгүй байх талаар баталгаа авч ажилласан байна.

Цаашид дээрх чиглэлд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллах болно гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү