УИХ-ын гишүүнийг 5, Ерөнхийлөгчийг 6 жилээр сонгодог болохыг Үндсэн хуульд нэмэлж өөрлөлт оруулах хуулийн төсөлд иргэдээр хэлэлцүүлэх шатанд оруулна гэв. Шалтгаан нь дөрвөн жил ажил хийх бололцоо олгодоггүй гэжээ.
Зөвлөмжид Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх ба ингэхдээ: Ерөнхийлөгчийг улируулан сонгохгүйгээр УИХ-аас сонгодог болно гэсэн байв. (Гэхдээ Монголчууд бид юмыг яаж гуйвуулдахгийг мартаж болохгүй)
Ингээд УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа зөвлөмжид заасан дээрх асуудлыг тусгаагүй тул Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, бүрэн эрхийг нь 6 жил болгох, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг 5 жил болгох зэрэг санал энэ удаад протколд л тэмдэглэн үлдэх болж байна.