Тэрээр “Олон улсын гэрээг зөрчсөн аливаа этгээд Ираний засгийн газар, ард түмний нэгдсэн хариу үйлдэлтэй тулгарах болно гэдгийг дэлхий мэдэх хэрэгтэй” гэж телевизийн нэвтрүүлэгт орохдоо дурдлаа.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Иран, Хойд Солонгосын эсрэг хоригт гарын үсэг зурсны дараахан Роухани ийнхүү үг хэлсэн юм.
Тэрээр Иран улс энх тайвныг эрхэмлэж байгаа ч ард иргэдээ хамгаалахад хэзээд бэлэн гэдгээ илэрхийлэв. Мөн хамгаалалтын гол хэрэгсэл бол зэвсэг биш ард иргэдийн дуу хоолой гэж онцлов.
Энэ 8-р сарын 5-нд Роухани ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээж авсан юм. Тэр өнгөрсөн 5-р сард болсон сонгуулиар сонгогчдын 57 хувийн санал авч Иран улсын ерөнхийлөгчөөр ахин сонгогдсон.