Москва хотын шүүх сөрөг хүчний удирдагч Алексей Навальниг 300.000 рублийн (Ойролцоогоор сая 200 мянган төгрөг) торгууль төлөх шийдвэр гаргажээ. Шалтгаан нь Навальни хотын удирдагчдаас шаардлагатай зөвшөөрөл авалгүйгээр өөрийн дэмжигчиддээ Москва хотоор улс төрийн хуудас тарааж, хувиарлахыг уриалсан гэсэн байв.
Навальнигийн хоёр хамтрагч Леонид Волков ба Николай Ляашкин нарт торгууль бас ноогдуулжээ. Навальни шүүхийн гадна даавж заалдахаар төлөвлөж байгаагаа дурдсан байна.
“Бид энэ бүхэн яагаад тохиож байгааг ойлгож байна. Засгийн газар биднийг жинхэнэ ерөнхийлөгчийн сонгуулийн аян явуулж байхвий гэхээс айж байгаа. Бас биднийг яаж зогсоохоо мэдэхгүй.” гэсэн байлаа.
2011 оноос хойш мөрдлөг, гэмт хэргийн субьект болоод байгаа Навальниг Москвагийн дүүргийн шүүх банзны компаний мөнгийг залилсан хэргээр 2.16 сая рубль төлөхөөр шийдвэрлэж байв. Өмнө нь тэр хуулийн дагуу зөвшөөрөл авалгүй жагсаал зохион байгуулж 25 өдөр шоронд суугаад байлаа.