Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад 5.1 жилийн хорих ял оноох шийдвэрийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Тэр авлигын хэрэгт холбогдсон гэж шүүгдээд байв.
Шүүх хуралдаанаар “ Ганхуягийн Шийлэгдамбад 1сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял” оноох шийдвэр гаргасан байна.
Шүүх хуралдаан хоёр өдрийн турш үргэлжилжээ.