ОБЕГ-ын харъяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн дэргэдэх “Жаргалант” сувилал Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай Эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа. Ингэснээр тус төвөөр үйлчлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн бүр Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, “Жаргалант” сувилалд Онцгой байдлын алба хаагчид хоногийн 30 мянган төгрөгийн төлбөртэй үйлчлүүлдэг байсан бол одоо 19 мянган төгрөгөөр эмчилгээ үйлчилгээ авах боломжтой болж байна. Харин иргэдийн хувьд хэвтэж, эмчлүүлсэн тохиолдолд 50 мянган төгрөгийн төлбөр төлдөг байсан бол одоо Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөө эдлэн 39 мянган төгрөгөөр хэвтэн эмчлүүлэх юм.
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн дэргэдэх “Жаргалант” сувилал нь Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчид, тэдний гэр бүл, ахмадууд болон иргэдэд сувиллын 60 ортойгоор уламжлалт, сэргээн заслын тусламж үйлчилгээг хүргэж байна.
Түүнчлэн ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор ажилласан аврагч, гал сөнөөгчдийг сэтгэлзүй, сэргээн заслын эмчилгээнд үнэ төлбөргүйгээр хамруулж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
“Жаргалант”-д сувилуулагчид Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо
9 жил /2017-08-04 03:44:56 GMT+8/
АНУ-ын хүчинтэй визтэй байгаа хүмүүст $10,000 хүртэлх барьцаа байршуулах журам хамаарахгүй
402
1 долоо хоног
Ё.Нямжав: ҮЦХ-д Үндэсний урлагийн их театр барих 5 га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зураагүйн төлөө ажлаасаа чөлөөлөгдлөө
459
1 долоо хоног
Хоёр байнгын хороог салгаж, дөрөв болгохыг МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж, дэмжжээ
500
1 долоо хоног
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
455
1 долоо хоног
Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ
625
2 долоо хоног
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
709
2 долоо хоног
Г.Ирээдүй УИХ-ын даргын их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлогын зөвлөх болжээ
703
2 долоо хоног
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
71374
24
8 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
66282
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд
Л оюун [192.168.8.xxx] 2 жил
Сайхан сувьлал 2024 оны орны захиалага авч байгаа болвуу
0 0
Tserensejid [192.168.8.xxx] 2 жил
Zahialga yaj uguh ve
0 0