Энэ жил Украйны Европоос худалдан авсан байгалийн хий илт ихэссэн байна. 2015 онд Украйн Оросын Газпромоос худалдан авалт хийхээ зогсоогоод байв. Тэд 7-р сар гэхэд 8.14 тэрбум куб метр хийг худалдан авчээ. Ихэнх хувь нь Словак, үлдсэн 1.58 тэрбум куб метрийг Унгар, Польшоос оруулсан байна.
Oilprice.com-д Европоос хий худалдан авах нь Украйнд Оросоос үнэтэй тусдаг. Тэд сар бүр өмнөхөөсөө нэмж 35-40 сая долларыг төлдөг болжээ.
Орос-Украйн чиглэлийн хийн транзит 2019 онд дуусгавар болно. Иймээс Орос улс Украйнд транзитын чухал сүлжээний статусаа алдахыг анхааруулаад байв. Оросын хийг Хойд Урсгалын хоолой нь Украйныг алгасаад шууд Герман руу хүргэдэг.