Европын Холбоо Америкийн эсрэг хориг тавихад бэлэн гэж анхаарууллаа

Европын Холбоо Америкийн эсрэг хориг тавихад бэлэн гэж анхаарууллаа


7 жил

Хэрэв Америкийн батласан Оросын эсрэг хориг Европт нөлөөлвөл хэдхэн өдрийн дотор “зохих” хариуг нь үзүүлнэ гэж Европын Комиссын Дарга Жан-Клауд Жункер анхааруулжээ. Тэр Оросын эсрэг хориг Оростой ажиллаж байгаа компаниудад нөлөөлөх магадлалтай гэж харж байна.

“Бид эдийн засгийн сонирхлоо Америкийн эсрэг хүртэл өмгөөлөх ёстой. Үүнийгээ ч бид хийх болно,” гэж Жункер хэлсэн байв.

Трамп Оросын эсрэг хоригт өнөөдөр гарын үсэг зураад амжжээ

Жункер шинэ хориг Европын Холбооны эрчим хүчний секторт “таамаглашгүй” үр дагавар, ялангуяа Балтийн бүсэд эрчим хүчний хангамжаа төрөлжүүлэх ажилд саад болох боломжтой гэжээ. Тэр “Америкийн конгресс хоригуудыг зөвхөн Америкийн хамтрагчидтай зөвлөлдөж байж тавина” гэсэн ба ЕХ Америкийн хамтрагч гэдгийг сануулсан байлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү