Хан-Уулын арьс ширний үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрлийг авлаа

Хан-Уулын арьс ширний үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрлийг авлаа


7 жил

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүдийг 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах паркийн төлөвлөгдсөн газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг 2013 оноос хойш хийсээр ирсэн.

Түүнээс хойш бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, зураг төслийг бэлэн болгох, ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг НИТХ-аар батлуулах, паркийн тусгай зөвшөөрлийг авах томоохон ажлууд төлөвлөгдөөд байгаа. Үүнээс “Тусгай зөвшөөрлийг авсан”-аар бүтээн байгуулалт хийгдэхэд бэлэн боллоо.

МУ-ын Засгийн газрын 2017 оны 6-р сарын 20-ны өдрийн 178 дугаар тогтоолыг үндэслэн Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮ газарт олгов гэж “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-аас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү