Улаанбаатар хотын бүс нутагт буюу нийслэлийн гурван дүүрэгт малын гоц халдварт өвчин гараад байгаа билээ. Иймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, дүүргийн хэмжээнд малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Ажлын хэсэгт дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг бусад мэргэжлийн байгууллагууд орж, зохих арга хэмжээг авч эхлээд байгаа юм.
Ажлын хэсэг өнгөрсөн сарын 30-ны өдрөөс эхлэн дүүргийн 11,20 дугаар хороонд байрлах мал худалдаалах түр цэгийг татан буулгаж, шаардах мэдэгдэх хуудсыг хүргүүлэн ажиллав. Зөвшөөрөлгүй бүсэд мал худалдаалж байсан газруудыг мэргэжлийн байгууллагуудаас орчны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг түргэн шуурхай хийж иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг ханган ажиллалаа.
Дашрамд мэдээлэхэд, энэхүү ажил энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хуваарийн дагуу дээрх бүс нутаг бүхий хороодод эргүүл хийн зөвшөөрөлгүй мал худалдаалахыг зогсоох ажлыг үргэлжлүүлэн өрнүүлнэ. Болзошгүй аюул, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд та бүхэн зөвшөөрөлгүй газар болон хувь хүнээс мал, мах худалдан авахаас татгалзаж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон мэргэжлийн байгууллагуудаас сэрэмжлүүлж байна.
Зөвшөөрөлгүй бүсэд мал худалдаалж байсан газруудыг татан буулгав
9 жил /2017-08-02 07:05:58 GMT+8/
АНУ-ын хүчинтэй визтэй байгаа хүмүүст $10,000 хүртэлх барьцаа байршуулах журам хамаарахгүй
527
1 долоо хоног
Ё.Нямжав: ҮЦХ-д Үндэсний урлагийн их театр барих 5 га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зураагүйн төлөө ажлаасаа чөлөөлөгдлөө
582
2 долоо хоног
Хоёр байнгын хороог салгаж, дөрөв болгохыг МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж, дэмжжээ
620
2 долоо хоног
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
574
2 долоо хоног
Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт 10 дахин өсжээ
744
2 долоо хоног
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
826
3 долоо хоног
Г.Ирээдүй УИХ-ын даргын их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлогын зөвлөх болжээ
823
3 долоо хоног
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
71494
24
8 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
66397
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд