Даатгалын үндсэн стандартын I хувилбарыг туршилтаар баталлаа

Даатгалын үндсэн стандартын I хувилбарыг туршилтаар баталлаа


7 жил
Олон улсын Даатгалын хянан шалгагч байгууллагуудын холбоо /IAIS/ дэлхий нийтээр дагаж мөрдөх нэгдсэн стандарт боловсруулж мөрдүүлэхээр ажиллаж байна. Саяхан Малайзын Куала Лумпур хотноо хуралдсан тус холбооны хурлаар эрсдэлд суурилсан Даатгалын үндсэн стандарт буюу Insurance Capital Standard (ICS)-ын нэгдүгээр хувилбарыг туршилтаар баталлаа. Энэ хувилбарын гол онцлог нь үндсэн үйл ажиллагааны цар хүрээг нарийвчлан тохируулсан, олон улсын түвшинд даатгалын үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг байгууллага болон сайн дурынхны оролцоог нэмэгдүүлсэн явдал бөгөөд стандартын дараагийн хувилбарыг боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах платформ болж буй юм.

Урьдчилан төлөвлөснөөр 2019 оны сүүлээр ICS-ын хоёр дахь хувилбарыг батлан хэрэгжүүлж эхэлнэ. Эхний хувилбарын туршилтын үр дүн хоёрдугаар хувилбарыг боловсруулахад асар чухал хэрэглэгдэхүүн болно гэж Холбоо үзэж буй юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү