Кубын гадаад хэргийн сайд АНУ-ын зохион байгуулаттай ба Америк Улсуудын Байгууллагын дэмжлэгтэй хүмүүсээс Венесуэлийн удирдлагууд руу дайралт ирж байгаа гэж мэдээлжээ.
Ням гарагт Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн засгийн газар үндсэн хуулийг ахин бичихэд оролцох үндэсний үндсэн хуулийн ассемблейн төлөөлөгчдийг сонгох сонгууль явуулсан. Үүнийг эсэргүүцэж жагссан хэд хэдэн хүмүүс жагсаалын үеэр амиа алдсан байна.
Кубын гадаад хэргийн сайд мэдэгдэлдээ гадны улсуудын “хөдлөнгийн оролцоог” Куба улс маш сайн мэднэ гэжээ. Түүний хэлсэнээр зөвхөн Венесуэлчууд л улс орныхоо ирээдүйн шийдвэрийг гаргана.