Миссури их сургуулийн судлаачид балчир байхдаа үзсэн биеийн хүчирхийлэл (цохих, алгадах) нь 5-р анги эсвэл өсвөр насанд нь сөргөөр илэрдэг тухай судалгаа хийсэн байна. Өмнө нь хүүхдэд хүмүүжүүлэх нэрийн дор үзүүлдэг хүчирхийлэл төрлийн үйлдлүүд сөрөг нөлөөтэй тухай олон судалгаа явуулж байсан бол энэ удаад илүү нарийвчлалтай судалжээ.
Судалгааны ахлагч, проффесор Густаво Карлогийн баг 1.840 ээж, хүүхдийн датанд анализ хийсэн байв. Ингэхдээ оролцсон гэр бүлүүд бүгд ядуурлын түвшин доогуур бөгөөд Европ-Америк, Африк-Америк хүмүүс байжээ. Тэд хүүхдүүдийн 15 сар, 25 сар, 5-р ангид байгаа үе, ээжүүдтэй нь, багш нартай нь бас гэрт нь очиж хийсэн ярилцлага зэрэг хангалттай мэдээллүүдийг ашигласан байв. Ингэхэд 15 сартайдаа хүнд шийтгэл амссан Африк-Америк хүүхдүүд 5-р ангидаа илүү түрэмгий авиртай болж, эерэг авир бага үзүүлж байгааг ажиглажээ.
Судлаач Густаво Карло “Эцэг эхчүүд бие махбодийн шийтгэлээ аль болох болиулж байвал үүрдийн чухал нөлөөтэй байдаг. Хэрэв бид хүүхдүүддээ эерэг авир суулгамаар байна гэвэл, бүх аав ээж нар хүүхдүүддээ багаас нь өөрсдийн авирыг яаж зохицуулахыг заах ёстой.” гэсэн байлаа.