Нэрт улс төрч С.Зоригийг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал 2017 оны 8-р сарын 4-нд Улсын Дээд шүүхэд болохоор товлогджээ.
Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох энэ хэргийн эхний хоёр шатны шүүхийн шийдвэр гарч, тэдэнд 24-25 жилийн ял оноогоод байгаа. Харин удахгүй болох Улсын Дээд шүүхийн хуралдаанаар өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хянаж, эцсийн шийдвэрийг гаргана.
Дээд шүүхийн хурал өмнө нь 6-р сарын 28-нд товлогдоод байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлоод байв.