Америкийн эвслийн улмаас хоёр сарын дотор 96 хүн нас бараад байна

Америкийн эвслийн улмаас хоёр сарын дотор 96 хүн нас бараад байна


7 жил

Америкийн эвслийн онгоц Сирийн Дейр эз-Зор дахь Абукамал руу дайрсан тухай Ням гарагт Сирийн мэдээллийн агентлаг мэдээлжээ. Эвслийн дайралтанд эмнэлэг зэрэг хэд хэдэн байгууламж өртөн, 6 хүн нас баран, 10 хүн гэмтсэн байна.

САНА мэдээллийн агентлаг бичсэнээр бол энэ сард эвслийн Дейр эз-Зорт хийсэн дөрөв дэх агаарын дайралт болж байна. Өнгөрсөн гурван дайралтын улмаас хүүхэд, эмэгтэйчүүд гээд 90 энгийн иргэн амиа алджээ.

Америк тэргүүтэй 69 үндэстэн Исламын Улс террорист бүлгийн эсрэг Сири бас Иракт агаарын дайралтууд хийж эхэлсэн. Гэхдээ тэд НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөл эсвэл Сирийн ерөнхийлөгчийн засгийн газрын зөвшөөрөлгүй дайралтууд явуулж, ингэх явцад энгийн иргэдийн аминд хүрсээр байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү