Тарифын зохицуулалт хийлээ

Тарифын зохицуулалт хийлээ


7 жил

Монгол улс эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх үндсэн зорилтыг тодорхойлсон байдаг. Энэхүү зорилт нь зөвхөн эрчим хүчний хөгжлийн асуудал бус эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах тухай хөгжлийн цогц бодлогын үндсэн чиглэл юм.

Өнөөдөр дэлхийн 100 гаруй улс оронд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зорилгыг тодорхойлж, сэргээгдэх эрчим хүчний тарифын талаар тодорхой бодлогыг хэрэгжүүлж байна. Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр зэргийг үндэслэн Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогын хүрээнд тухайн үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгааны тарифын зөрүүг эрчим хүчний тарифт шингээн тооцох зохицуулалтыг хийлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү