Усан үзэм зүрхний өвчинг анагаана
Усан үзэмийг эдүгээгээс 5000 жилийн өмнөөс хэрэглэж иржээ. Библийн сударт усан үзэмийг дарсны жимс гэж нэрлэжээ. Усан үзэмийн хальс нь маш амархан хальслагдаж шүүс гардаг онцлогтой.
Шинж чанар: Усан үзэм нь витамин С, витамин В1, витамин В6, Калий, рибофлавин болон эллаговая хүчил, кверцетин гэдэг бодис агуулдаг.
Усан үзэм нь:
- Хавдарын эсрэг
- Цусан дахь ашигтай холестерины хэмжээг нэмэгдүүлдэг
- Цусыг шингэлэх үйлчилгээтэй.
Усан үзэм дэх эллаговая хүчил нь эсийн мутац буюу эсийн ургалтыг саатуулж хавдарын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн усан үзэмийн хальсанд цусан дахь ашигтай холестериныг цуснаас зайлуулж, цусыг шингэлж цусны өтгөрөлтөөс сэргийлдэг байна. Үүний улмаас зүрх, тархины цусан хангамж сайжирч, шинэ залуу цусаар тэжээгдэж зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, цус харвах өвчнөөс хамгаална.
Нэг аяга америк сортын /Concord/ усан үзэмд агуулагдах шимт бодис
Калории 60 ккал Эслэг 0.6
Уураг 0.6г Витамин С 4 мг
Нүүрс ус 16г Өөх тос 0.7г
Холестрин 0 Калий 176 мг
Зохистой хэрэглээ: Усан үзэмийг долоо хоногт 2 удаа жимсний салат хийж идэж байх хэрэгтэй. Мөн загасны махтай хольж хэрэглэвэл илүү сайхан амттай байх болно.